Intro
Models
Exterior
Interior
Technology
AMG
Contact Us
    Yellowstone Solid
    Polar White
    High-Tech Silver Metallic
    Obsidian Black Metallic
    Cashmere White MAGNO
    Spectral Blue MAGNO
    Classic Grey Solid
    Red Metallic
    Rubellite Red Metallic
    Kalahari Gold MAGNO
    Model GT 4-Door
    Эхлэх үнэ 510,000,000₮
    Available Models
    LeftRight

    Mercedes-Benz

    Close X
    Mercedes-AMG GT 43 4MATIC Эхлэх үнэ: 510,000,000₮

    Mercedes-AMG

    Close X
    Mercedes-AMG GT 43 4MATIC Эхлэх үнэ: 510,000,000₮

    Mercedes-EQ

    Close X
    Strapline Content

    Mercedes-Maybach

    Close X
    Strapline Content
    Үнийн дүнд НӨАТ 10% тооцсон болно.
    Exterior Mercedes-AMG GT 4-Door Coupé загварын гадна хэв маяг Mercedes-AMG GT 4-Door Coupé
    LeftRight

    Загвар болон тоноглол

    Close X
    Next
    Prev
      AMG ген Mercedes-AMG -ын загварын философийг бүхэлд нь өөртөө агуулсан GT 4-Door Coupé загварт суух төдийд л таныг урьд өмнө мэдэрч үзээгүй, шинэ орон зайд хөтлөх болно.
      AMG цувралд тусгайлан зориулсан урд нүүр Mercedes-AMG GT 4-door Coupé загварыг харах төдийд л та урам зоригийг мэдэрнэ. Нарийн хийцлэл бүхий MULTIBEAM LED их гэрэл, доод хэсэгт байршсан хос радиатор, AMG-д тусгайлан зориулсан урд нүүр гээд тэр ямар ч тулаанд хэзээд бэлэн.
      Сонгодог Coupé Дэгжин байдал, спортлог хэв шинжийг гайхалтайгаар хоршуулсан энэхүү загварын цонхнууд хүрээгүй, хурц налуу өнцөг бүхий урд салхины шил, хойд хэсэг рүү сунасан загвар гээд классик купед байх ёстой хэв шинж цөм шингэсэн билээ.
      Хойд талаасаа ч хүчирхэг Нарийн загвар бүхий LED гэрэл, автоматаар дэлгэгддэг спойлер зэрэг нь таны сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй.
      Панаромик нээлхий Панаромик нээлхий суурилуулснаар GT 4-Door загварын салонд илүү гэгээлэг, дулаан орчныг бүрдүүлэх боломжтой болсон. Нээлхийн шил автомашины дээвэр хэсгийг бүхэлд нь хамарч байршсан тул урд салхины шилнээс тээшний хаалганы шил хүртэл шилэн дээвэртэй мэт мэдрэмжийг танд мэдрүүлнэ. Хурц нартай үед таныг хамгаалах автомат хөшиг түүнд бий учир та санаа зовох хэрэггүй билээ.
      AMG Exterior Night Package Night Package -ийн хамтаар AMG GT 4-Door загварын гадна тоноглолууд гялгар хар өнгийн хийцлэлтэй суурилагддаг бөгөөд илүү динамик төрхийг бүрдүүлнэ.
      AMG Aerodynamics AMG Aerodynamics багцын тоноглол нь автомашины өндөр хурдны жолоодлогыг сайжруулах болон аюулгүй байдлыг нэмэгдүүлэх бөгөөд агаарын эсэргүүцлийг бууруулахын зэрэгцээ тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.
      Interior Mercedes-AMG GT 4-Door Coupé загварын дотор тоноглол Аль ч үзүүлэлтээр төрөлдөө тэргүүлэгч
      LeftRight

      Загвар болон тоноглол

      Close X
      Next
      Prev
        Жолооны хүрд Жолооны хүрднээс хэрэгцээт бүхий л үйлдлээ гүйцэтгэх боломжтой олон үйлдэлт удирдлага бүхий шинэ загварын AMG жолооны хүрд стандартаар суурилагдсан. Мөн нэмэлтээр AMG нэрийн хуудас болсон хоёр тохируулгын тусламжтай жолоодлогын тохиргоо солих болон яндангийн тохиргоог өөрчлөх гэх мэт үйлдлийг гар доороос солих боломжийг олгож байгаа билээ.
        MBUX Хиймэл оюун ухаанд суурилсан MBUX үйлдлийн систем нь таны талаар өдөр бүр суралцаж, танд хамгийн таатай орчныг бүрдүүлэхэд тусална. Шинэчлэгдэн сайжирсан MBUX үйлдлийн системийн хэрэглэгчийн цэс илүү сайжирсан нь Mercedes-AMG GT 4-Door автомашиныг илүү ухаалаг хийгээд тухтай болгосон.
        Салоны материал Mercedes-AMG GT 4-Door загварын дотор салонд матт хар өнгийн карбон утсан материал ашигласан нь бусад материалуудтай төвөггүйхэн уусаж сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг төрүүлэхийг зэрэгцээ бат бөх, эдэлгээ даах давуу талтай.
        Хоёрдугаар эгнээний суудлууд Хоёрдугаар эгнээний суудал гурван зорчигчийг тав тухтайгаар тээвэрлэх чадамжтай бөгөөд хоёр зорчигч суух тохиолдолд дунд хэсгийн гарын тавиурыг ашиглан илүү тав тухтай зорчих бололцоог бүрдүүлсэн. Хэрэв тээшний хэсэгт нэмэлт зай хэрэгтэй болбол хоёрдугаар эгнээний суудлыг хураахад л хангалттай.
        Technology Mercedes-AMG GT 4-Door Coupé загварт суурилагдсан технологи
        Next
        Prev
          MBUX Augmented Reality Navigation MBUX-ын AR хөтөч нь таныг хамгийн төвөгтэй замын хөдөлгөөний нөхцөл байдлаас ч таныг төвөггүй гарахад тусална. Ингэхдээ урд камер болон төв дэлгэцийн тусламжтайгаар танд зааварчлах тул ойлгомжтой дээр аюулгүй.
          MBUX Interior Assistant Mercedes-AMG GT 4-Door загварт суурилагдсан гарын хөдөлгөөн мэдрэх ухаалаг мэдрэгчийн тусламжтайгаар та гарын хөдөлгөөнөөр л хүссэн функцээ ашиглах боломжтой.
          360° камер Эрчим ихтэй замын хөдөлгөөнд оролцох, эсвэл хязгаарлагдмал орчинд маневр хийх гээд олон төрлийн нөхцөл байдалд таны үнэнч туслах байх 360° камер суурилагдсан.
          Head-up display Спортлог хийгээд аюулгүй жолоодлого хийхэд танд туслах Mercedes-Benz HUD нь хурдны хязгаар, газрын зургаас авхуулаад ойртон ирж буй замын ачааллын мэдээллийг хүртэл салхины шилэн дээр гаргах чадамжтай.
          AMG RIDE CONTROL+ Өндөр гүйцэтгэл шаардсан спорт жолоодлого, эсвэл гэр бүлийн замын аялал гээд таны хүслээр хувирах чадвартай амортизаторын систем Mercedes-AMG GT 4-Door-д суурилагдсан. AMG RIDE CONTROL + амортизатор нь зөвхөн замын нөхцөл байдал, жолоодлогын төрлөөс гадна автомашины жингээс хамааран төрлөө өөрчлөх ухаалаг тохиргоотой.
          Mercedes-AMG GT 63 S E PERFORMANCE AMG жолоодлогыг дараагын шатанд мэдэр. Өндөр гүйцэтгэл бүхий хосолмол хөдөлгүүрт автомашин.
          LeftRight

          Гадна загвар

          Дотор загвар

          Гадна талын онцлог

          Close X
          Next
          Prev
            Хүч чадлын илэрхийлэл Хүч чадлын илэрхийлэл болсон хосолмол хөдөлгүүрт энэхүү загварт хойд гупер, хормой зэргийг тусгайлан зохион бүтээж суурилуулсан бөгөөд тээшний хаалганд байрших улаан суурин дээрх S тэмдэглэгээгээр төвөггүй таних боломжтой.
            E PERFORMANCE тэмдэг “E PERFORMANCE” тэмдэг нь хүчирхэг хийгээд ирээдүйд чиглэсэн хосолмол хөдөлгүүрт загварыг илэрхийлнэ.
            S загварт тусгайлан зориулсан хос яндангийн систем. Хүчирхэг дуугаралт шинэ загвартайгаар дахин мэндэлсэн AMG хос яндангийн систем.
            AMG ceramic high-performance composite brake system AMG керамик тоормосны систем нь өндөр хурдыг хоромхон зуур саармагжуулах чадвартайгаар бүтээгдсэн.
            AMG загварын хайлшин обуд 20” болон 21” хэмжээнээс сонголтоор авах боломжтой AMG загварын хайлшин обудыг титан саарал болон хар гэсэн өнгөнөөс сонгон авах боломжтой.

            Дотор талын онцлог

            Close X
            Next
            Prev
              Хосолмол хөдөлгүүрт загварын хянах самбар MBUX үйлдлийн системд нэмэлтээр AMG хосолмол хөдөлгүүрийн хянах самбарыг боловсруулан суурилуулсан бөгөөд та цахилгаан хөдөлгүүрийн цэнэг, аяллын зай, эрчим хүчний зарцуулалт болон цахилгаан зай хураагуурын температур зэргийг нэг дороос хянах боломжтой.
              Бүрэн цахилгаан жолоодлогын горим Ганц даралтаар л таны машин бүрэн цахилгаан байдалд шилжин хорт хийн ялгаралаа хаах боломжтой. AMG DYNAMIC SELECT тохируулгаар бүрэн цахилгаан жолоодлогын горимыг идэвхжүүлэх бөгөөд хотын төв эсвэл сургуулийн эргэн тойронд энэхүү горимыг идэвхжүүлж агаарын бохирдлыг нэмэгдүүлэхээс сэргийлээрэй.
              Experience it on the road Test Drive the Mercedes-AMG GT 4-Door Coupé. Send us a request to test drive the Mercedes-AMG GT 4-Door Coupé and we will get back to you soon.

              Мэдээ мэдээлэл

              Бид шинэ бүтээгдэхүүнтэй холбоотой болон хямдрал урамшуулалтай холбоотой мэдээллийг танд хүргүүлэх хүсэлтэй байна. Хэрэв та эдгээр мэдээллийг хүлээн авахаас татгалзах бол доор байгаа сонголтуудыг идэвхгүй болгоно уу.