Mercedes-Benz брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор МСМ Групп ХХК. Эрхэм чанарыг түүчээлнэ

МСМ Групп ХХК

МСМ Групп нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш нийт 500 гаруй мэргэшсэн, чадварлаг ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт хувийн болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

МСМ Групп нь дэлхийд тэргүүлэх брэндүүд, тэдгээрийн философи, соёл, стандартыг эх орондоо танилцуулан, харилцагч түншүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл, хүүхдийн боловсрол зэрэг санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг.

АЛСЫН ХАРАА

МСМ Групп нь нийт ажилтан, харилцагч, түншүүдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх замаар нийгмийн хариуцлагатай, секторын тэргүүлэгч байгууллага байхыг эрмэлзэнэ. Бид тогтвортой хөгжлийн зарчмуудтай уялдсан бизнесийн үйл ажиллагааг хамтын ажиллагаа, идэвх санаачилга, шийдлийг эрхэмлэгч хамт олны эрх тэгш оролцоотойгоор хүргэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

МСМ Групп нь хувийн болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бараа, үйлчилгээг нийлүүлдэг. Бид аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага, ёс зүй, чанарыг эрхэмлэн дээдэлж, харилцагч түншүүдтэйгээ урт хугацааны тогтвортой харилцаатай байхыг зорилгоо болгон ажиллана.